Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус үйлдэл гаргасан гишүүддээ хариуцлага тооцохыг иргэд бид шаардаж байна.
Тодруулбал, Хотын даргын зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Гомбосүрэнгийн Батсайхантай холбоотой дараах ноцтой баримтуудыг Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Учрал нарт хүргүүлж байна.
1. Нас барсан хүний нэрийг ашиглан хууль бус зөвшөөрөл авсан асуудал
Г.Батсайхан нь Улаанбаатар хотын түгжрэлийн туйл болсон “Алтай” хотхоны хойд талд, 4105 м.кв талбайд “Middle River” нэртэй 16 давхар, 240 айлын хоёр блок барилгыг барьж байна. Хамгийн ноцтой нь:
- Тус хотхоны газар эзэмших эрх, барилга барих зөвшөөрөл, ус, дулааны техникийн нөхцөлүүд нь түүний таалал төгсөөд удаж буй эцэг Ч.Гомбосүрэнгийн нэр дээр бүртгэлтэй байна.
- Бурхан болсон хүний нэрийг бамбай болгон ашиглаж, төрийн захиргааны шийдвэрүүдийг гаргуулж байгаа нь иргэдийг залилан мэхэлсэн, хууль ёсыг уландаа гишгэсэн үйлдэл юм.
2. Ашиг сонирхлын зөрчил ба гэр бүлийн бизнес
Г.Батсайхан нь өөрийн төрсөн ах Г.Энхтүвшинтэй хамтран “Бумба гранд констракшн”, “Бумба гранд инженеринг” компаниудыг эзэмшдэг.

- Тэрээр хотын даргын зөвлөх, төлөөлөгчийн албан тушаалаа ашиглан, өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
- Ах Г.Энхтүвшин нь БОАЖЯ-ны газрын дарга, МАН-ын Хүний нөөцийн албаны дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан нөлөөгөө ашиглан дүүгээ улс төрд оруулсан бөгөөд өнөөдөр тэд ийнхүү хамтарч иргэдийн эрх ашгийг зөрчсөн бизнес эрхэлж байна.
3. Түгжрэлийг нэмэгдүүлж, иргэдийг хохироож буй байдал
“Алтай” хотхоны хашаанд тулган барьж буй энэхүү өндөр блок барилга нь тухайн орчны төлөвлөлтийг алдагдуулж, түгжрэлийг дээд цэгт нь хүргэж, оршин суугчдын тав тухтай амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна.

Нийслэлийн МАН-ын удирдлагуудаас ШААРДАХ нь:
- Бурхан болсон эцгийнхээ нэрээр халхавч хийж, хууль бус бизнес эрхэлж буй Г.Батсайханыг Хотын даргын зөвлөх болон төлөөлөгчийн үүрэгт ажлаас нь нэн даруй чөлөөлөх.
- “Middle River” хотхоны барилгын зөвшөөрөл, газар олголтын асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, холбогдох хариуцлагыг тооцох.
- Намын нэр хүндээр бамбай хийж, иргэдийг залилан мэхэлж буй ийм ёс зүйгүй хүмүүсээс эгнээгээ цэвэрлэх.
Иргэдийн бухимдал, гомдлыг үл тоомсорлож, “заль мэх”-ээр асуудалд ханддаг зөвлөх, төлөөлөгчдөө арга хэмжээ авахгүй бол иргэд бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно гэдгийг мэдэгдье.
More Stories
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
