-2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл мотоциклиор зорчихыг хоригложээ-
Манай улсад зам тээврийн ослоор жилд 500-600 хүний амь нас хохирч, 1000-1200 хүн хүндэвтэр хүнд гэмтэж бэртэж байна. 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар 1004 хүн хүндэвтэр, хүнд гэмтэж, 535 хүн амь насаа алдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүн 11.9 хувиар, нас барсан хүн 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт амь насаа алдсан хүмүүсийн 20.5 хувь буюу 110 нь мотоциклтой хөдөлгөөнд оролцсон гэх судалгаа байна. Судалгаагаар мотоцикль жолоодож байгаа иргэд нь жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөхгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулахгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар мотоцикльтой холбоотой 474 осол гарсны 385 буюу 81,2 хувь, 110 хүн нас барсны 107 буюу 97,3 хувь нь орон нутгийн замд гарсан байна.
Нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч, зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа, гулгаа үүссэнээс авто замын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэнд, учирч болох хор хохирол, осол гэмтлээс урьдчилсан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2019 оны аравдугаар сарын 01-ээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний хооронд “Замын хөдөлгөөнд мотоциклтой оролцохыг түр хугацаагаар хориглох тухай” захирамжийг аймгийн Засаг дарга нар гарган өөр өөрийн аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж байна. “Замын хөдөлгөөнд мотоциклтой оролцохыг түр хугацаагаар хориглох тухай” аймгуудын засаг даргын захирамж гарснаас хойш мотоцикл унаж хөдөлгөөнд оролцсон 29 осол бүртгэгдсэний 27 буюу 93.1 хувь нь орон нутгийн замд гарч зургаан хүний амь нас эрсэдсэн байна.
Тухайлбал:
2019.11.05-ны өдрийн 17.20 цагийн орчим Өвөрхангай аймаг Уянга сумын 6-р багийн нутаг “Зүүн улаан” гэх газар /сумын төвөөс баруун хойш 28 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож жолооч Б нас барсан байна. Жолооч 51 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцжээ.
2019.11.04-ний өдрийн 03.20 цагийн орчим Баян-Өлгий аймаг Сагсай сумын 4-р багийн нутаг “Улаан дэлийн усалтын талбай” гэх газар /сумын төвөөс хойш 5 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй А нас барсан
2019.11.19-ны өдрийн 04:00 цагийн орчим үед Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг “Эзэрлэг” гэх газар /Дэлүүн сумаас баруун хойд зүгт 33 км/ жороон замд “Dayun” маркийн улсын дугаартай мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй Н нас барсан.
2019.12.04-ний өдрийн 08.50 цагийн орчимд Увс аймгийн Өмнөговь сумын 3-р баг “Намир” гэх газар /сумын төвд/ асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 24 настай, эрэгтэй нас барсан.
2019.12.09-ний өдрийн 16:10 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонхор багийн нутаг “Манхны өвөр” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 25 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй М нас барсан байна.
Иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө аюул ослоос ангид байж, мотоциклыг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
More Stories
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
