Х.Бадамсүрэн: Энэ жил 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

“ Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оныг “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан.  Үйлдвэрийн ил уурхайд 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тухайлбал, хүнд даацын машин механизмын парк шинэчлэлийг эрчимжүүлжээ.  Парк шинэчлэлээр бульдозер, автогрейдер, белаз  зэрэг тоног төхөөрөмжийг шинэчлэн угсарсан байна. Уулын хэсэгт ОХУ-д үйлдвэрлэсэн ЭКГ-12К маркийн экскаватор хоёр ширхэг ажиллахаар болжээ. Тус экскаватор нь 12.5 метр кубын багтаамжтай шанагатай, цахилгаан зарцуулалтыг 30 хувиар хэмнэх юм.  Ил уурхайд өмнө ажиллаж байсан экскаватороос хүчин чадлаар илүү. Шанаганы хэмжээ том, цахилгаан бага зарцуулдаг, камержуулалттай гэдгээрээ онцлогтой. “Кабины битүүмжлэл сайн учраас гадны дуу чимээ бага сонсогдох хөдөлгүүр халж байгаа эсэхийг дотроосоо мэдрэгчээр мэдэрнэ” гэж Ил уурхайн экскаваторын машинч нар ярьж байлаа.

Энэ жилийн хувьд үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг боловсронгуй болгох зорилгоор 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Тоног төхөөрөмжийг угсарч, ашиглалтад оруулсанаар үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой. Ажилчдын ажиллах нөхцөл сайжирснаар бүтээмж өндөр байх давуу талтайг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлов.

            2019 онд Ил уурхайгаас олборлон боловсруулах хүдэр 32 сая тонн хэмжээнд хүрсэн байна. Ингэснээр уурхайчдын бүтээсэн үндэсний баялаг 900 тэрбум төгрөгөөс давжээ. Эдийн засгийн үр өгөөж, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрийн удирлагууд, инженер техникийн ажилчид хүлээн авлаа. Цахилгааныг хэмнэх, үйлдвэрлэл, ажлын бүтээмжийг дээшлүүлэх экскаватор  ажиллаж эхэллээ.

+ There are no comments

Add yours