“Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээн явагдаж өндөрлөлөө

          Энэхүү тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТ, волейболын төрөлжсөн клубүүдийн суралцагчдаас бүрдсэн эрэгтэй 16, эмэгтэй 19 нийт 35 багийн 360 орчим тамирчид оролцсоноос Б.Даваажаргал ахлагчтай XIV сургуулийн эрэгтэй баг тамирчид, М.Хулан ахлагчтай “Ирээдүйн одод” сургуулийн эмэгтэй баг тамирчид  тус тус тэргүүн байр эзэллээ. Мөн С.Хүслэн ахлагчтай V сургуулийн эмэгтэй баг тамирчид, Б.Хас-Эрдэнэ ахлагчтай “Эрдэнэтийн од” клубын эрэгтэй баг тамирчид дэд байр, Б.Төгс-Эрдэнэ ахлагчтай  “Ирээдүйн одод” сургуулийн эрэгтэй баг тамирчид, Г.Сансармаа ахлагчтай “Эрдэнэтийн од” клубын эмэгтэй баг тамирчид тус тус гуравдугаар байранд шалгарлаа. Мөн “Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээний шилдэг эрэгтэй эмэгтэй довтлогч, холбогч, чөлөөт хамгаалагч, шилдэг тэгш тоглогчийг шалгаруулан өргөмжлөл, цом мөнгөн шагналаар шагнасан юм.

+ There are no comments

Add yours