Яруу найрагч О.Элбэгтөгсийн зохиол, СТА А.Чингүний найруулсан “НАДТАЙ ҮЛДЭЭЧ” уянгын драмын жүжгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Монгол улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах, залуу уран бүтээлчдийн авьяас чадварыг дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшүүлэх зорилгын хүрээнд хамтран ажиллалаа.
Энэрүү жүжгийн зөвлөх наруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажилласан юм. Гол дүрд МУСТА Б.Шинэбаяр, Д.Асардарь нар тоглосон ба бусад дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, МУСТА О.Гэрэлсүх, МУГЖ Г.Урнаа, Ц.Баясгалан, М.Тогтохжаргал, Э.Тодгэрэл, Б.Золжаргал, Ц.Жаргалсайхан болон театрын залуу уран бүтээлчид тоглосон.

Тус жүжиг нь 09-р сарын 06-нд 12 цагт Драмын театрын тайзнаа хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, жүжгийг уран бүтээлчид, авторууд болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул нар нээсэн.
Нийт 17 удаагийн тоглолтоор 8365 үзэгчдэд хүрч үйлчилсэн ба 1 удаагийн тоглолт дунджаар 492 үзэгчтэй байсан бөгөөд 124 хүнээс сэтгэл ханамжийн судалгаа авсан. Тэдгээрийн 83 хувь нь 18-35 насны үзэгчид байсан ба түүнээс 60 хувь нь эмэгтэй үзэгчид байлаа. Жүжгийн найруулга, уран бүтээлчдийн ур чадварыг үнэлэх хэсэгт нийт үзэгчдийн 87 хувь нь “маш сайн”, 8 хувь нь “сайн”, 5 хувь нь “дунд” гэсэн үнэлгээ өгсөн бол жүжгийн тайз, жижиг хэрэглэл, хувцас загварын хэсэгт 72 хувь нь маш сайн, 16 хувь нь сайн, 12 хувь нь дунд гэж дүгнэсэн. Судалгааны ерөнхий дүнг авч үзэхэд тус жүжиг үзэгчдийн сэтгэл ханамжийн хувьд “маш сайн” гэсэн үнэлгээтэй гарсан байна.
Энэ сарын 10 нд зорилтот бүлэгт хамаарагдах 500 эцэг, эх, хүүхдүүдэд энэхүү жүжгийг үнэ төлбөргүйгээр үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
