Сүхбаатар дүүргийн Прокурорын газар, цагдаагийн байгууллага хамтран хар тамхины хэргээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад тэнсэн харгалзах ял эдэлж буй этгээдүүдийг гэнэтийн байдлаар шалгажээ.
Тус дүүрэгт оршин суух хаягтай найман хүнийг хамруулж, тестээр шалгасан байна. Ингэхэд дөрвөн этгээд нь мансууруулах бодис дахин хэрэглэсэн байжээ.
Тэдний нэг нь мансууруулах бодисыг биедээ авч хадгалж байсан нь илэрсэн байна.
Тэдгээр хүмүүст шүүхийн шийтгэх тогтоолд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 1-2 жилийн хугацаагаар хориглож, хязгаарлалт тогтоож, үүрэг хүлээлгэн ял оногдуулахгүйгээр тэнссэн байжээ.
Гэнэтийн шалгалтад “бүдэрсэн” дээрх дөрвөн этгээдийн тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд зааснаар 1-5 жилийн хорих ялыг оногдуулахаар тус дүүргийн Прокурорын газраас прокурорын дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Тэдний хоёрыг 1-2 жилийн хорих ял эдлүүлэхээр Баянзүрх дэх Хорих 409 дүгээр ангийн Дамжин өнгөрүүлэх салбарт хүргүүлсэн байна.
Ер нь бол, нэг дүүргийн ганц удаагийн гэнэтийн шалгалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад байгаа арав хүрэхгүй хүний тал хувь нь дахин мансуурч байгаад баригдсан нь Монголын шүүх шүүх хар тамхичдын толгойг илж байна уу гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна.
Энэ нь 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн олон алдаануудын зөвхөн нэг нь гэдгийг мэргэжлийн хуульчид хэлж байгаа.
Үүнийг УИХ-ын гишүүд анхааралдаа авч, хар тамхи хэрэглэгчдэд оногдуулах ялыг чангатгах цаг нь болсон гэдгийг олон нийт ч шүүмжилсээр байдаг.
Хэдхэн хоногийн өмнө ЦЕГ-ын дарга С.Баатаржав ч төвийн өдөр тутмын нэгэн сонинд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдэд оногдуулах ял нь хэтэрхий сул байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг өмнөх онуудаас эрс өсөж байгааг тодорхой баримтаар ярьсан нь бий.
Дашрамд хэлэхэд, Улаанбаатар хотод хар тамхины хэргээр тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн этгээд олон байдаг.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол зэрэг томоохон дүүрэгт хар тамхины хэргээр тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн тогтмол 700-2,500 хүн хяналтад нь байдаг.
Тэдэнд зургаан дүүргийн 10 хүрэхгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хяналт тавьдаг байна.
Түүнчлэн өнөөдөр шийдвэр гүйцэтгэгч нарт ганц ч тест байдаггүй аж. Ийм байхад хар тамхичдыг хянах боломж муу гэсэн үг.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага 2017 оноос шинэ хууль хэрэглэснээс хойш тэнсэн харгалзах ялтай нэг ч хүний хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоож байгаагүй юм байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
