Тус 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа.
Замын хөдөлгөөний нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ЗТХ-ийн сайд, дэд сайд, нийслэлийн удирдлагууд, замыг барьсан компанийн удирдлага, ажилчид, иргэд оролцов.
Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх энэхүү замыг гүйцэтгэгчээр “Синохайдо Лимитед Корпорейшн” компани ажиллажээ. Нийтдээ дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, явган хүний таван гүүр, долоон байршилд машины зогсоолтой, ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг сайтайг танилцуулгын үеэр онцоллоо. Түүнчлэн эсрэг урсгалын машины гэрэлд гялбахаас сэргийлсэн 60 см өндөртэй хашлагатай, гурван цэгт хяналтын камер, хурд хэмжигчийг байрлуулжээ.
Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ” Монгол, БНХАУ-ын замчид, компанийн хамт олонд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 2019 онд нийслэлийн хэмжээнд Хөшигийн хөндийн шинэ нисэх хүртэлх хурдны зам, Яармагийн шинэ гүүр, хуучин гүүрийн засвар шинэчлэл, Баянзүрх болон Сонсголонгийн бетонон гүүр зэргийг ашиглалтад оруулсан, олон бүтээн байгуулалт хийсэн жил байлаа.
Монгол Улсын Засгийн газар энэхүү бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамыг шинээр барих ажлыг эхлүүлсэн. Энэ ажил маань үүргээ сайн гүйцэтгээд өнөөдөр ашиглалтад орж буйд чин сэтгэлэээсээ баяртай байна.
Налайхын зам 60 гаруй жил болсны улмаас хуучирч, эвдрэл ихтэй, осол гарах эрсдэл өндөртэй байсан билээ. Тиймээс шинэчлэх шаардлага зайлшгүй байлаа.
Өмнө нь бага зардлаар урт зам барихыг илүүд үздэг байсан бол одооноос ашиглалтын хугацаа урттай, чанартай зам барихыг хичээдэг болсон. Энэ зун бороо хур ихтэй байсан тул замын ажилд 29 хоног алдсан ч монгол, хятадын ажилчид хичээнгүйлэн ажилласны үр дүнд хугацаандаа ашиглалтад оруулж байна.
Би 2019 оны нэдүгээр сард холбогдох албан тушаалтнуудад тус замыг шинэчлэх үүрэг өгсөн. Үүргийн дагуу ЗТХЯ, нийслэлийн автозамын газар, нийслэлийн удирдлагууд цаг хугацаанд нь ажлаа сайн хийж биелүүлсэнд талархаж байна. Замын ажилд оролцсон бүх хүнд талархал илэрхийлье.
Өнөөдөр замын хөдөлгөөнийг нээж буй ч ирэх оны 4 дүгээр сараас замын хоёр талаар төмөр хашлага, явган хүн, дугуйн зам, суурьшлын бүсүүдэд явган хүний гүүрэн гарц хийх ёстой. Улмаар 2020 оны 7 дугаар сар гэхэд энэ зам бүрэн утгаараа ашиглалтад орно”
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: “Санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, богино хугацаанд чанартай ажиллах зохион байгуулалтыг хийж дэмжсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархлаа илэрхийлье. Нойтон бороо, халуун өдөр, сэрүүн оройд хүчээ дайчлан ажилласан нийт ажилтан албан хаагчдадаа нийслэлчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Энэ бол хөгжлийн зам юм. Учир нь Тэрэлж, Цонжин Болдог гэхчлэн цаашлаад манай улсын түүх дурсгалын олон чиглэлд энэ замаар зорчих болно. Мөн эрүүл мэнд спортын зам гэж болно. Учир нь энд Яармагийн гүүрээс Налайх, Цонжин Болдог хүртэлх дугуйн аялал хийх боломжтой болж байна” гэв.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
