ДЭМБ, НҮБ-ийн 2013-2020 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд “Халдварт бус өвчнийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд тархины харвалтаас сэргийлэх, тархины харвалтын шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулах талаар тусгасан байдаг. Дэлхийн тархины харвалттай тэмцэх байгууллагын албан ёсны баримтаар дэлхий дахинаа жил бүр 13.7 сая харвалтын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 52% нь эрэгтэйчүүд, 48% нь эмэгтэйчүүдэд тохиолдож байна.
Одоогоор дэлхий дахинд 80 сая хүн тархины харвалтаас амьд үлдсэнээс 50 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Харвасан тохиолдлын дийлэнхи буюу 60% нь 70-аас доош настайдаа харвасан. Амьд үлдэгсдийн 49% эрэгтэй, 51% эмэгтэйчүүд байна.
Харвалтын магадлан шинжээч 20 гаруй эрдэмтдийн оролцоотойгоор 2010 онд дэлхийн янз бүрийн бүсийн 119 орныг (өндөр орлоготой 58, бага, дунд орлоготой 61) хамруулан хийсэн хүн амын дундах тархины харвалтын эпидемиологийн судалгааны дүнгээр авч үзвэл, харвалтын жилд гарах давтамж 100.000-д 134-336, нас баралт 100.000-д 36-136 байгаа бол Монголд энэ үзүүлэлт нилээд өндөр түвшинд (харвалт 100.000-д 290; нас баралт 100.000-д 130) байна.
МОНГОЛД: Манай Улсын хүн амын 27.1 % нь тамхи, 64.6 % нь архи хэрэглэдэгээс 38.3% нь архины тогтмол хэрэглээтэй байна. Жимс ногооны хэрэглээний хувьд зөвлөмжийн хэмжээнээс 3.6 нэгжээр доогуур хэрэглээтэй, 22.3% хөдөлгөөний хомсдолтой, нийт хүмүүсийн 54,4% илүүдэл жинтэй байна. Түүнчлэн нийт хүн амын 27.7% артерийн даралт ихтэй, 61.9% нь холестрины хэмжээ ихтэй гарчээ. Халдварт бус өвчнөөр өвчлөх 5 эрсдэлт хүчин зүйлсийн 3-5 нь нийт эрэгтэйчүүдийн 35.2%-д илэрсэн бөгөөд энэ нь эрэгтэйчүүдийн насжилт эмэгтэйчүүдээс бага байх гол шалтгаан болж байна. Хүн амын 19.6% нь цусан дах триглицеридийн хэмжээ ихтэй. Бага нягттай липопротейны хэмжээ 42.5%-д нь мөн их байгаа нь 25-64 насны 10 хүн тутмын 4 нь судас хатуурах өвчнөөр өвчлөх эрсдэлтэй болохыг харуулж байна. Түүнчлэн 25-64 насны хүмүүсийн 6.9% нь чихрийн шижинтэй гэсэн үзүүлэлттэй байна. (ХБӨ-ний СТЭПС 3-р судалгааны дүнгээс)
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
