Хуралдааны явцад дээрх маргааныг Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргааны шинжийг агуулаагүй буюу хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, эрх зүйн зөрчил, хийдлийг арилгах, хуулийн заалт хоорондын уялдаа хамаарлыг сайжруулах, хуулийг нэг мөр, зөв хэрэглэхтэй холбоотой асуудал болох нь тогтоогджээ.
Тодруулбал, дээрх хуулийн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор” гэсэн Гуравдугаар бүлгийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалтад заасан нөхөх олговрыг тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгохоор хуульчилсан нь хууль зүйн ялгаатай ойлголтуудыг өөр хооронд нь адилтган, хураалгасан гэр, орон сууцаа “буцаан авч” хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгасныг нөхөх олговор олгосонд тооцох нөхцөлийг бүрдүүлжээ. Ийнхүү хуульчилсан нь хууль тогтоогч уг зохицуулалтаар холбогдох этгээдэд нөхөх олговор олгох, эсхүл хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах зорилгын алиныг агуулсныг тодорхойлох боломжгүй болгосон байна.
Улмаар дээрх маргаан бүхий заалтууд нь хуулийн хэм хэмжээ хоорондын зөрчилдөөнийг агуулсан байх тул хууль тогтоогч энэ асуудлыг онцгойлон анхаарч, дээрх зохицуулалтыг нэн даруй боловсронгуй болгох нь зүйтэй гэж Үндсэн хуулийн цэц үзэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгов.
Эх сурвалж: Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
