Хоёрдугаар эмнэлгийн дөрвөн давхраас хүн унаж нас баржээ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дөрвөн давхрын мэс заслийн тасгийн урагшаа харсан цонхноос өнөөдөр өглөө 06.00 цагийн үед хүн унаж нас баржээ. Өндрөөс унасан хүн эрчимт эмчилгээ хийж байсан аж.

Энэхүү ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Өнөө өглөө 06.00 цагийн үед Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цонхоор хүн уналаа гэдэг дуудлага мэдээлэл ирсэн нь үнэн. Хэргийн газарт дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход өндрөөс унасан хүний бие маш муу байсан” гэв.

+ There are no comments

Add yours