Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах зорилгоор хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтад нийслэл, 21 аймгийн 252 сургууль, 90 дотуур байр, 385 цэцэрлэг, 7 их, дээд сургууль, 8 МСҮТ, 30 хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд нийт 772 объект хамрагдсан. Энэ шалгалтын дүнг өнөөдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, эмч, ахлах тогооч зэрэг 1000 гаруй хүнд танилцуулж, зөрчил гарахад хүргэж буй шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ. Шалгалтаар дараах зөрчил илэрчээ.
Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр:
1. Шалгалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгийн 23 хувьд нь эдэлбэр газар, гадна талбайн тохижилт, цэвэрлэгээ хангалтгүй, гадны талбайн тоглоомын аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, хог хаягдлын цэгийг эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу байгуулж, ашиглаагүй, зайлуулах гэрээ хийгээгүй, 32 хувьд нь ариун цэврийн тоног төхөөрөмж, биеийн тамирын заал, сургалтын тоног төхөөрөмж хүрэлцээгүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангахгүй байна.
2. Сургууль, цэцэрлэгийн 21.7 хувь нь хичээл эхлэхээс өмнө шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, төсөв мөнгөний дутагдалтайгаас 83.4 хувь нь зөвхөн нэг сарын хугацаанд хэрэглэх халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлсэн, багш, ажиллагсдын 86.9 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан, ажиллагсдыг үзлэг, шинжилгээнд хамруулах талаар эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ хийгээгүй байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцахад сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож болзошгүй байна.
3. Сургууль, цэцэрлэгийн 8 хувь нь хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах бэлтгэлийг бүрэн хангаагүй, 4.6 хувь нь хэсгийн усан хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоогоогүй, усыг зөөвөрлөх зориулалтын шаардлага хангасан савыг бэлтгээгүй, 6.5 хувь нь “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн бүрдүүлээгүй, гэрээ хийгээгүй, ялангуяа нийслэлд сургуулийн 53 хувь нь зориулалтын бус цайны газартай, 5 хувь нь цайны газаргүй байгаа нь хоол хүнснээс шалтгаалсан хордлого, халдвар гарч болзошгүй нөхцөлийг бүрдүүлж байна.
4. Сургалтын боловсролын байгууллагууудын их болон урсгал засварыг чанартай гүйцэтгүүлэх, шугам сүлжээнд бүрэн холбох, барилга байгууламжийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, агааржуулалт, ариун цэврийн тоноглолыг хэвийн ажиллагаатай болгох, сургуулиудын цайны газрыг өөрчлөн засварлах, стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх, тоног төхөөрөмжөөр бүрэн хангах, сургуулийн цайны газрыг ашгийн бус үйл ажиллагаа явуулах зохицуулалт хийх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх бодлого зохицуулалтын арга хэмжээ авч, хөрөнгө санхүүжилтийг оновчтой хуваарилаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
5. Эрүүл мэндийн сайдын баталсан А/145 дугаар тушаалаар сургууль, цэцэрлэгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой албан хаагчид хичээл, сургууль эхлэхээс өмнө 30 хоногийн өмнө үзлэг шинжилгээнд орох ёстой байтал хичээл эхлэх үе, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдтэй зэрэгцэн шинжилгээ хийлгэж байгаагаас Эрүүл мэндийн байгууллагын ачааллыг нэмэгдүүлэх, цаашлаад шинжилгээнд хамрагдахгүй хичээлийн эхлүүлж, эрүүл эсэх нь тодорхойгүй багш ажилтнууд хүүхдүүдэд үйлчилснээс хоолны хордлого, гэдэсний халдвар, сүрьеэ зэрэг халдвар өвчин тархаах эрсдэлийг үүсгэж байна. Иймд сургуулийн удирдлагын зүгээс багш, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эрт хамруулах, өвчтэй албан хаагч илэрсэн тохиолдолд эрүүлжүүлэх, хөдөлмөр зохицуулалт хийх зэргээр хичээл цаг хугацаандаа, эрсдэлгүй эхлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Боловсролын хяналтын чиглэлээр:
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудаас 19 цэцэрлэг, 13 сургууль зориулалтын бус байртай, 28 цэцэрлэг орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг, 15 цэцэрлэг, 3 сургууль 9 дүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж чадаагүй байна.
Мөн цэцэрлэг, сургуулийн 63 багш мэргэжлийн бус, 19 номын санч, нийгмийн ажилтан, туслах багш мэргэжлийн сургалтад хамрагдаагүй байсан.
Цөм хөтөлбөрийн агуулга, стандартын бэлтгэл хангаагүй 57 сургууль, цэцэрлэгийн анги, сургуулийн лаборатори, дадлагын газрын бэлтгэл хангаагүй 60 сургууль, цэцэрлэг байсан.
Шалгалтын хугацаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр нийт 1762 зөрчил илрүүлж, унд ахуйн уснаас 415, хүнсний 485, арчдас 178 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан үнэлгээ дүгнэлт өгч ажиллан илэрсэн зөрчлийн 71.8 хувийг газар дээр нь арилгуулж, зөрчлийг арилгуулах талаар 5 аж ахуйн нэгж,байгууллага, 9 иргэнд шийтгэвэр ногдуулж, улсын байцаагчдын хамтарсан 626 заалт бүхий 85 албан шаардлага, 6 албан даалгавар хүргүүлэн, гүйцэтгэл үр дүнг тооцон ажиллаж хэрэгжилт 86.9 хувьтай байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
