Тус дүүргийн 1-9 дүгээр хороодын нутаг дэвсгэрт цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 36 иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй бөгөөд эдгээр газраар өдөрт 9,500 орчим хүүхэд, залуус үйлчлүүлдэг байна.
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Бат-Эрдэнэ “Хяналт шалгалтын үеэр цахим тоглоомын газрууд нь цагийн хуваарь хэтрүүлэн хүүхэд залуусыг шөнийн цагаар болон хоногоор тоглуулах зөрчил дийлэнх хувийг нь эзэлж байна. Үүнээс шалтгаалж хүүхэд, залуучуудын бие, сэтгэл зүйн доройтолд орохоос гадна гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна.
Ялангуяа шөнө оройн цагаар дээрэмдэх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна.
Мөн удаа дараа зөрчил гаргаж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлдэггүй нэр бүхий нэг газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхээр ажиллаж байна” гэв.

Шалгалтыг тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид хамтран зохион байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан 16 газарт Засгийн газрын 410 дугаар тогтоол “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”, “Интернет кафе, цахим тоглоомын үйлчилгээний байранд тавих шаардлага” MNS 6430:2014 стандарт, “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камерын ерөнхий шаардлага” стандарт MNS 6423:2013-уудын хэрэгжилтийг шалгаж, зөрчил илэрсэн 6 газарт хариуцлага тооцлоо.

Мөн хууль бусаар мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан нэг газрыг илрүүлэн үйл ажиллагааг нь хааж, шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
