Өдөрлөгийн үндсэн зорилго нь Монгол оронд үржээд Хятадын нутагт өвөлждөг нүүдлийн шувууд, мөн бусад суурин шувууг судлах, хамгаалах, сурталчлахад хоёр орны иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцогч байхыг дэмжих, хоёр орны судлаачдын хамтын ажиллагааг сайжруулах, мөн шувуу ажиглах аяллыг хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Өдөрлөгийн үеэр шувуу судлах, хамгаалах, сурталчлах чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцож шувуу ажиглах, шувуу тодорхойлох, гэрэл зураг авах, шувуутай холбоотой багаж, тоног төхөөрөмжийг танилцуулах, гар болон гэрэл зургийн үзэсгэлэн, хүүхдүүдэд зориулсан олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Монгол орны газар зүйн бүс, бүслүүрээс хамааран шувуудын тархац харилцан адилгүй байдаг бөгөөд манай орны хойноос урагшлах тусам зүйлийн тоо цөөрдөг. Монголчууд шувуу хамгаалах баялаг уламжлалтай хэдий ч уур амьсгалын өөрчлөлт, амьдрах орчны доройтол, өндөр хүчдэлийн шугамд цохиулах зэрэг олон шалтгаанаар цөөрч байна. Манай орны шувуудын популяцын хандлагыг 2000 онтой харьцуулахад шувууны нийт зүйлийн 64.9 хувь нь тоо толгой тогтвортой, 31 хувь нь тодорхойгүй, дөрвөн хувь нь цөөрөх хандлагатай, 0,1 хувь өсөх магадлалтай гэсэн үнэлгээ гарсан байдаг. Одоогоор Монгол оронд 513 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс таван хувь өвөл орж ирдэг, 10 хувь тохиолдлоор таардаг, 11 хувь нь суурин, 33 хувь нүүдлийн үрждэг, 41 хувь нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг шувууд байна.
Эндээс үзэхэд Монгол орны шувуудын 80 гаруй хувь нь нүүдлийн шувууд байна. Үүний шалтгаан нь Монгол орон дэлхийн шувууны нүүдлийн гурван (Зүүн Ази-Австралази, Төв Ази болон Баруун Ази) зам дээр байршдаг явдал юм. Иймд шувуу хамгааллын ажлыг бүс нутгийн улс орнуудтай хамтран явуулах нь илүү ач холбогдолтой байдаг. Нийслэлийн нутаг дэвсгэрт 227 зүйл шувуу бүртгэгдсэнээс өвөлждөг 41 зүйл, нэн ховор 42 зүйл, ховор 69 зүйл, элбэг 42 зүйл, ердийн 71 зүйл шувууд байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
