Нийслэлийн хэмжээнд 2019 оны 06 дугаар сарын 16-аас 17-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарцанд их хэмжээний ус тогтсон дуудлагын дагуу дүүргийн Онцгой комисс ажиллаж, шуурхай арга хэмжээг авсан байна. Тухайлбал, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, 2 автомашин, Ус суваг удирдах газрын 2 алба хаагч, 2 автомашинаар нүхэн гарцанд тогтсон 72 тонн усыг соруулж, автозамын зорчих хэсгийг аюулгүй хэвийн байдалд нь оруулсан юм. Түүнчлэн дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-2 ОНӨААТҮГ-ын ажилчид цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг хийж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалсан байна.
Related Posts

Нийслэлийн түргэн тусламжийн газрын даргаар Б.Одгэрэл ажиллана
- Murch News
- 2021-07-07
- 0
Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадаа 35 настай иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан харамсалтай явдал болсон. Энэ асуудалд хариуцлага […]

Загастайн давааны хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ
- Мөрч
- 2019-04-05
- 0
Завхан аймгийн цагдаагийн газрын даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн А/17 дугаар тушаалаар тус аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэр дэх зарим авто замын хөдөлгөөнийг […]
Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
- Мөрч
- 2020-09-24
- 0
Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол […]
