Нэгэн ээж хүүхдээ чихрэнд маш дуртай, өдөрт 5000-6000 төгрөгөнд багтааж амттан авч өгдөг, авч өгөхгүй бол бөөн юм болдог тухай бичсэнийг уншаад өөрийн гараар хүүхдээ баллаж байгаа нь хэцүү санагдсан юм. Тэгээд ЧИХЭР гэдэг зүйлийн тухай юу боддогоо бичлээ.
Чихэр бол өнөөдөр хүн төрөлхтний хамгийн том дайсан болчихсон зүйл. Чихэр бол хоолны ертөнцийн “кокайн, геройн” юм. Чихэр идмэгц морфин шиг л мэдрэмж төрүүлдэг. Ахин дахин идэх хүсэл ундарч, биеийг хий хөөлгөж, хороор дүүргэж, хоосон илчлэгээс өөр юу ч өгдөггүй. Өөх биш чихэр л хүнийг таргалуулдаг. Чихэр л хүний дархлааг “идэж” оюун санаанд хүчтэй нөлөөлдөг.
Чихэр гэж юу вэ?
Чихэр олон хүний боддогчлон зүгээр л цагаан нунтаг зүйл биш. Та өөрийгөө чихэр иддэггүй гэчихээд бялуу, талх иддэг бол чихэр идэж л байна гэсэн үг. Чихэр нь цагаан будаа, эрдэнэшиш, боорцог, паста, төмс, чипс, йогурт, өрмөнцөр, шингэн амтлагч гэхчлэн бүгдэд бий. Сүүлийн үед чихэртэй сүү, тараг, ааруул ч их гарах болж. Цагаан идээ хүртэл чихрээс зугтаж чадсангүй ээ.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч корпорациуд хэзээ ч хэрэглэгчдийн эрх ашиг, эрүүл мэндийг боддоггүй! Маш хямд төсвөөр ахин, дахин идэх хүсэл өдөөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж тэрэндээ донтуулдаг. Донтуулах нь тэдний гол зорилго! Тэдэнд бизнес нь л чухал болохоос бид ямар ч падлийгүй.
Таргалуулдаггүй /diet/, чихэргүй /zero, sugar free/ ундаа уугаад жин хасангаа дуртай юм аа ч ууж байна даа гэж бодох нь бий. Тийм ундаанд аспартам их агуулагддаг. Удаан хугацаанд уусны дараа маш их таргалж, донтож, фосфорын хий нь яс сийрэгжүүлж кальци хөөсөн байдаг.
Бид хоол биш хоолтой адил зүйлийг их идэх болж. Элдэв өнгө, үнэр, амт оруулагчтай, удаан хадгалагч бодис, MSG-тэй.
Дэлгүүрт байдаг барааны ихэнх шошго худлаа байдаг. No sugar гэсэн бол үнэхээр чихэргүй гэж үү? Гэтэл чихэр амтагдаад байдаг нь чихэр орлуулагч хийснийх. Sugar free бол өөх тостой, no fat бол чихэртэй л байдаг. Компаниуд өөр юм хэлж зардаг мөртлөө өөр юм хийсэн байдаг. Энэ бүгдийг шалгаж дийлэхгүй, бараа нийлүүлэгдсээр л байна. Ингээд бид бусдад биш өөртөө л найдах цаг ирсэн. Юу идвэл эрүүл, юу идвэл хоргүй вэ гэдгийг сайн мэддэг байх хэрэгтэй болсон.
Таны хүүхэд чихрэнд донтсон бол аль болох дэлгүүр дагуулж орохгүй бай, амттанг нь хязгаарлаж эрүүл хүнс өөрийн гараар хийж өг, гэртээ үйлдвэрлэгч бай, эрхлүүлж чихэр авчирдаг эмээ өвөөд нь мөн ойлгуулж, чихэр биш амин дэмтэй зүйлс өг гэж хэлээрэй.
Дахин хэлье. Бидний сонголтоос бидний эрүүл мэнд хамаардаг болсон цаг үед амьдарч байна. Та сонголтоо зөв хийж чихрээ аль болох танахыг хичээгээрэй.
г. энхжин
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
