Инфляцын түвшин улсын хэмжээнд 7.7, Улаанбаатарт есөн хувьтай байна. Сүүлийн саруудад инфляц өсөхөд мах, нүүрс болон шатахууны үнэ нөлөөлсөн. Махны экспорт нэмэгдсэнээс үүдэн дотоодын нийлүүлэлт багасаж үнэ өссөн бол, түүхий нүүрсийг тавдугаар сарын 15-наас нийслэл рүү оруулахгүй байх шийдвэрээс шалтгаалан нүүрсний үнэ өссөн. Мөн дэлхийн зах зээл дэх газрын тосны ханш, томоохон нийлүүлэгчдийн зөрчилдөөнөөс үүдэн шатахууны үнэ өсөлттэй байсан нь инфляцыг өдөөсөн. Харин энэ намар сайжруулсан түлш хэрэглээнд нэвтэрч, дэлхийн зах зээл дээрх нефтийн ханшийн график доошоо чиглэж буйтай холбоотойгоор инфляц буурна гэсэн хүлээлт байгаа талаар Төв банк мэдээлэв. Мөн хүнсний шинэ ногоо худалдаанд гарснаар инфляц багасах төлөв байгаа гэв.
Дашрамд дурдахад, Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аас батлахдаа инфляцыг найман хувьд тогтворжуулахаар баталсан. 2020 он хүртэл инфляцыг энэ түвшинд барих юм.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
