Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж буй газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна.
Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байрны зүүн талд дулааны эрчим хүчний 7в, г, д, и, к магистраль төв шугамын 2019 оны зуны засварын ажлыг гүйцэтгэхэд саад учруулж байгаа зөвшөөрөлгүй гурван ширхэг төмөр гараж, есөн ширхэг тоосгон гаражийг албадан буулгаж дулааны шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөхөөр ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зусланд орц гарц нарийсгаж зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгаж явган хүн болон авто машин чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлжээ. Мөн тус дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зусланд ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүй барьсан хашааг чөлөөлсөн байна.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороо, Цагдаагийн гудамжны 1,6км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийх нөхцлийг хангахаар 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэл замын трасст өртсөн ТҮЦ-үүдийг албадан чөлөөлж байгаа аж.
Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт буюу “UB palace”-ийн хойд талын үерийн далан дагасан авто замыг “П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг”-ийн арын замтай холбох 1.2км авто замын ажил хийх нөхцлийг хангахаар уг замын трасст өртсөн, зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгаж газар чөлөөлөхөөр ажиллаж байна.
Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Денверийн гудамжид зөвшөөрөлгүй барьсан обьектийг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг чөлөөлөхөөр тус тус ажиллаж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
