36 настай эмэгтэй гүний худагт унаж нас баржээ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ажирхай багийн  “Ихэр” гэдэг газар тус багийн харьяат иргэн Н /36 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 17 метр гүн худагт унаж нас барсан тухай дуудлагыг цагдаагийн байгууллагаас 2019 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 12:40 цагт хүлээн авчээ.  Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 127 км замыг туулан 15:40 цагт очиж, 40 минут ажиллаж цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Тус иргэн нь 36 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй гэсэн оноштой байжээ.

+ There are no comments

Add yours