Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байна. Сар бүр импортоор 5,000-8,000 автомашин бүртгэгддэг. Эдгээрээс үүдэн нийслэлийн автозамын ачаалал өндөр байгаа тул ойрын жилүүдэд хотын зарим хэсэгт “0” зогсолт хийх магадлалтай болоод байна.
Дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй нөхцөл байдал үүссэн тул дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан. Гэвч энэ нь түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгч чадахгүйд хүрээд байна. Цаашид төвлөрлийг бууруулах зорилгоор төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос нүүлгэх нь урт хугацааны асуудал. Харин бид тэр хүртэл богино болон дунд хугацааны төлөвлөлтийн ажлыг хийхээр боллоо.
Тухайлбал, нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваасан.
- А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Шангри Ла-гаас Бага тойруу
- В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
- С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм.
Мөн орон сууцны хороолол дундах замуудыг нэг чигийн урсгалтай болгоох зохицуулалтыг хийж байгаа. Уг зохицуулалт энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ.
Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2,382, зөвшөөрөлгүй 5,312 зогсоол байгаа. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15,696 автомашины төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой байна. Эдгээр нь шинэ журамтай байх юм.
А бүс рүү хөдөлгөөнийг 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явах санал яригдаж байна. Тодорхой хугацаанд байж болох хувилбар гэж үзэж байгаа. Харин В бүсэд дугаарын хязгаарлалт үргэлжилнэ.
Олон улсад түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой арга нь иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлдэг болгох байдаг. Тиймээс нийтийн тээврийн чанар үйлчилгээг сайжруулах, зарим автозамыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох, дугуйн зам, явган хүн зам бий болгох зэрэг ажил хийгдэнэ.
Бүсчлэл дотор Zone буюу бүс гэсэн тэмдэг байрлах бөгөөд стандартад орсон тул Бүсийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.
Бүсчлэлийн хязгаар зөвхөн ажлын цагаар мөрдөгдөнө. Тиймээс бүсчлэл дотор амьдарч байгаа хүмүүст ямар нэгэн хүндрэл гарахгүй” гэлээ.
Зогсоолын асуудлаас гадна А, В бүс рүү тодорхой шаардлага хангасан автомашиныг нэвтрүүлэх юм байна.
- Татвараа төлсөн
- Торгуульгүй
- Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх ёстой.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
