Хөвсгөлөөс 500 кг бугын ясан эвэр тээвэрлэснийг илрүүлжээ

Их хэмжээний бугын эврийг Улаанбаатар хот руу оруулж ирэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтаар хөх өнгийн бүхээгтэй Porter маркийн автомашиныг шалгахад Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас тээвэрлэн авч явсан 500 кг Бугын эврийг илрүүлсэн байна.

Уг эврийг тээвэрлэж явсан иргэн Т-г саатуулж, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ.

+ There are no comments

Add yours