2018 оны сүүлээр Монгол Улс нийтдээ 64000 гаруй автомашин импортолсон байна. Энэ нь 2014 оноос хойш 50%-аар өссөн үзүүлэлт юм. Автомашин худалдаж авахын тулд 400 гаруй сая ам.долларыг манай улс гадагшаа гаргадаг бөгөөд энэ нь гадаад худалдааны алдагдалд томоохон байр эзэлдэг байна. Нийт автомашины 92 гаран хувийг Япон улсаас импортолдог боловч дийлэнхи машинууд нь хуучин автомашин тул хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хөрсний бохирдол болон асар их дуу чимээний бохирдлыг Улаанбаатар хот болон бусад төв, суурин газруудад бий болгож, Монгол хүний амьдралын чанарыг жилээс жилд унагасаар байна. Нийтийн тээврийн хүртээмж, чанар, нэгдсэн зохицуулалт болон иргэдийн худалдан авах чадвараас шалтгаалж бид өнөөдрийг хүртэл хуучин автомашин авахаас өөр аргагүй байдалд оржээ. Шинэ нисэх буудлыг түшиглэсэн хот барих төслийг сүүлийн 4 жил хөөцөлдөж буй олон улсын төслийн баг эхний ээлжинд Монголд суудлын автомашин угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлэхээр шийдэж 2019 оны 7 сарын 8-ны өдөр “Нэг бүс, нэг зам” төслийн эхлэл хотын нэг болох Ханжоу хотод санамж бичиг байгууллаа.Энэхүү төслийн хүрээнд тодорхой хөрөнгө оруулалтыг хийж, “АГТ Ауто” ХХК-ыг байгуулан суудлын автомашин үйлдвэрлэлийн салбарт олон жилийн туршлагатай Япон, Тайванийн хөрөнгө оруулалттай Юлон групп болон БНХАУ-ын төрийн өмчит Донгфень компаниудтай хамтран жилд 1000 гаруй автомашин угсрах хүчин чадалтай дунд гарын жип машин угсрах эхний үйлдвэрийг 2019 онд багтаан ашиглалтанд оруулж, 2020 оны 4 сард эхний 100 машиныг үйлдвэрээс гаргах зорилт тавин ажиллах юм байна. Юлон групп нь Хятад, Филиппин, Тайвань дахь угсрах үйлдвэрүүдээрээ дамжуулан Chrysler, Geely, General Motors, Mercedes Benz, Mitsubishi болон Nissan-ын машинуудыг үйлдвэрлэдэг бол Донгфень мотор корпораци нь БНХАУ-ын 2 дахь том автомашин үйлдвэрлэгчийн нэг бөгөөд ачааны автомашин, зорчигч тээврийн автобусаас гадна Kia, Honda, Peugeot-Citroen, Renault зэрэг компаниудын автомашиныг үйлдвэрлэж байна. 2020 онд Монгол улсад үйлдвэрлэх дунд гарын жип машин нь “Luxgen Legend” гэдэг хамтарсан брэнд нэртэй байх бөгөөд “Luxurious, Genius and Legendary” гэдэг үзэл санаагаар Монгол үндэстний сэргэн мандлыг бэлгэдсэн, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалыг эх орондоо эхлүүлсэн хамгийн эхний төсөл байх бөгөөд хэрэглэгчдэд тансаг, ухаалаг хүлгийг өөрийн үндэстний ДНК шингээсэн интерьер шийдлээр боломжийн үнээр хүргэх төлөвлөгөөтэй ажиллах ажээ. 2020 оны 5 дугаар сараас эхлэн шинэ нисэх буудлын хурдны замаар Монголд угсарсан суудлын автомашин давхихаар болж байгаа баярт мэдээг Монголд түмэндээ хүргэж байна.
More Stories
“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалт эхэллээ
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Дуугарах цаг” аяны хүрээнд...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
