- Хөгжлийн банкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус банкны Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “Би ажлаа аваад нэг сарын хугацаа өнгөрлөө. Тэгээд товч мэдээллийг өгье гэж бодлоо. Засгийн газраас намайг томилохдоо Хөгжлийн банкийг зөв голдиролд оруулах, зөв төслүүдийг санхүүжүүлэх үүрэг өгсөн. Би ажлаа хүлээж аваад Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзсан. Тэд Хөгжлийн банкийг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Мөн би ажлаа авмагцаа Зээлийн багцын чанар дээр ажиллаж эхэлсэн.
Ер нь Хөгжлийн банкны хөлийг тушиж буй гурван том асуудал бий. Үүнд,
- Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй том зээлүүд, тэдгээрийг хэрхэн төлүүлэх вэ,
- Хөгжлийн банкны санхүүжилт, төсөл хөтөлбөрт тавигдах шаардлага яаж өөрчлөгдөх вэ,
- Зээлийн багцын чанарыг хэрхэн сайжруулах вэ зэрэг асуудал багтаж байна.
2019 оны I улирлын байдлаар Хөгжлийн банкны санхүүгийн нөхцөл байдлыг тодруулбал,
- Нийт актив 4 их наяд 244 тэрбум төгрөг
- Зээлийн багц 2 их наяд 577 тэрбум төгрөг
- Өөрийн хөрөнгө 1.138 их наяд төгрөг
- Пассив 3.106 их наяд төгрөг байна.
Харин
- Нийт зээлийн үлдэгдэл 2.577 их наяд
- Эрсдлийн санд 336 тэрбум төгрөг байгаа бол
- Чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
“Эрэл” банк 2015 оноос хойш зээлээ төлөөгүй учир Засгийн газартай хамтарсан ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг хамтарсан компани байгуулах асуудлыг судалж байгаа. Хэрэв хамтарсан компани байгуулахгүй бол шүүхийн журмаар зээлийг эргэн төлүүлнэ.
“Мон лаа” компанитай шүүхийн шатанд эвлэрлийн гэрээ байгуулаад, эхний сарын төлбөрүүд нь хийгдээд явж байгаа. Энэ ондоо багтаан зээлийг бүрэн төлүүлнэ.
“Хөтөл” компанийн ашиглалтад орсон үйлдвэрийг улсын комисст хүлээлгэн өгч, Хөгжлийн банкны барьцаа хөрөнгийг сайжруулахаар ажиллаж байна. Хэрэв энэ ажил удааширвал мөн шүүхийн шугамаар шийднэ.
Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөх шаардлагагүй гэсэн ташаа ойлголт нийгэмд бий болсон юм шиг байна. Үүнийг нэн даруй засах болно” гэв.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
