Тэрбээр энэ үеэр “Өнгөрөгч зургаадугаар сарын 5-нд Монгол улсын Засгийн газраас 224 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталсан. Үүний дагуу Төрийн бмчийн бодлого, зохицуулалтын газраас Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн газрын тогтвортой хөгжил, урт хугацааны үйл ажиллагааг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2031 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан байгаа. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр томоохон төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдээ хөгжүүлэх боломж бүрдэж байна.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр Балхашмысээс 20 сая ам.долларын авлагаа авчихсан. Үүнийгээ аваад дансандаа хийчихсэн байгаа. Энэхүү 20 сая ам.долларыг бүтээн байгуулалтад зарцуулна. Эрдэнэт хот, эрдэнэтчүүдэд үр өгөөжөө өгөх, чухал ач холбогдолтой төсөл хөтөлбөрт зарцуулна. Мөн Арбитрын шүүхээр явж байсан зургаан асуудлыг бүгдийг нь шийдсэн. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр гадаад харилцааныхаа талд нэр цэвэр, нүүр бардам болсон. Эрдэнэт үйлдвэр одоо гаднаас хөрөнгө оруулалт татахад нүүр бардам боллоо. Энэ асуудал эрдэнэтчүүдэд ч ач холбогдол, үр өгөөжээ өгнө. Дээр нь Стандарт банкинд төлсөн 40 сая ам.долларын эргэн төлөлтийн асуудал бий. Хууль журмын дагуу асуудлыг шийдэхээр хэлэлцэж байна. Буруутай этгээдүүдээр энэхүү 40 сая ам.долларыг төлүүлж үйлдвэрийг хохиролгүй болгохын төлөө ажиллаж байна” хэмээсэн юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
