Орхон голд загасчилж байсан 31 настай эр осолдож амиа алджээ.

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушийн гарам” гэдэг газар зургаадугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагийн орчим нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн 31 настай, эрэгтэй Д “Орхон” голоос загас барихаар яваад усанд осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой, цагдаа, эмнэлгийн байгууллагын алба хаагчид 90 км замыг туулан очиход иргэн Д-гийн цогцсыг иргэд “Орхон” голоос гаргасан байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Такеши Касай НЭМҮТ-д зочиллоо
Next post Ерөнхий консулыг эгүүлэн татах, Төрийн банкны талаар авах арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ