Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийдэг. Гэвч энэ долоо хоногийн лхагва гаригт олох арга хэмжээ давхацсан учраас Засгийн газар хуралдаагүй юм. Тиймээс өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Засгийн газрын хуралдаан 08.00 цагаас эхэлсэн бөгөөд 19 асуудал хэлэлцэж, таван асуудалтай танилцахаар төлөвлөжээ. Тухайлбал, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийн тухай, Ерөнхий консулыг эгүүлэн татах тухай,
Төрийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан Итгэлийн зээл олгох тухай хуулийн төсөлд өгөх санал, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн | |
| 1. | Хөрөнгө гаргах тухай | Ө.ЭНХТҮВШИН | |
| 2. | Хөрөнгө гаргах тухай | Ө.ЭНХТҮВШИН | |
| 3. | Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай | Ө.ЭНХТҮВШИН | |
| 4. | Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай | Ө.ЭНХТҮВШИН | |
| 5. | Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ | |
| 6. | Концессын гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ | |
| 7. | Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ | |
| 8. | Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийн тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ | |
| 9. | Хэлэлцээр байгуулах тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ | |
| 10. | Ерөнхий консулыг эгүүлэн татах тухай | Д.ЦОГТБААТАР | |
| 11. | Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн хязгаар батлах тухай | Ч.ХҮРЭЛБААТАР | |
| 12. | Төрийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай | Ч.ХҮРЭЛБААТАР | |
| 13. | Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавын санаачлан боловсруулсан Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай | Ц.НЯМДОРЖ | |
| 14. | Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан Итгэлийн зээл олгох тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай | Ц.НЯМДОРЖ | |
| 15. | “Горим батлах тухай” | Ц.НЯМДОРЖ | |
| 16. | Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай | С.ЧИНЗОРИГ | |
| 17. | Нийслэлд 2019 онд иргэнд газар өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай | Х.БАДЕЛХАН | |
| 18. | Ой тэмдэглэх тухай | Ё.БААТАРБИЛЭГ | |
| 19. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ | |
| Танилцуулах асуудал
| |||
| 20. | Монгол Улсын Шадар сайд олон улсын чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар | Ө.ЭНХТҮВШИН | |
| 21. | Хөөт аж үйлдвэрийн парк төслийн хүрээнд Үндэсний хөгжлийн газраас гаргасан санал дүгнэлтийн талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ | |
| 22. | Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн хүрээнд хэрэгжүүлэх орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн талаар | С.ЧИНЗОРИГ | |
| 23. | 2019 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар | Ч.УЛААН | |
| 24. | Цахилгааны тарифын хөнгөлөлтөөс үүссэн өр төлбөрийн талаар | Ц.ДАВААСҮРЭН | |
More Stories
Малайзын мафиас айгаад Монгол хүний амь нас өнчин ишигнээс ч үнэ цэнэгүй болох ёсгүй
2006 онд Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш даруй 20 жил...
Nividia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуаныг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өглөө
Мягмар гарагт дэлхийн технологийн салбарын томоохон зүтгэлтэн Женсен Хуан бас нэг шинэ асуудалтай тулгарлаа. Түүнийг болон түүний удирддаг Nvidia компанийг...
“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалт эхэллээ
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Дуугарах цаг” аяны хүрээнд...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
