Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой энэ жил тохиож буй. Энэхүү түүхэн ойн хүрээнд Халхгол сумын төвийг тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг ОХУ-ын буцалтгүй тусламжаар гүйцэтгэж буй юм. Халхгол сумын төдийгүй дорнодчуудын бахархал болсон “Ялалт” хөшөөг энэхүү ойн хүрээнд засч тохижуулан шөнө гэрэлтдэг болгожээ. Халхын голын дайны ялалтын 45 жилийн ойд зориулан 1939 онд хамгийн ширүүн тулалдаан болсон Хамар даваанд босгосон “Ялалт” хөшөө Ази тивд хамгийн томд тооцогддог. Хөшөөний 50 метр өндөрт байрлах баганын нүүрэн талд нь мөр зэрэгцэн зогссон Монгол, Зөвлөлтийн хоёр цэрэг нөгөө талд нь үндэсний хувцастэй монгол эмэгтэйн дүрсийг урласан байдаг. Мөн хөшөөний гол баганын хоёр талд байрлуулсан зэс цутгамал тугнууд дээр байлдаанд оролцсон морин болон явган цэрэг, танкчид, нисгэгчдийн дүр тэр үеийн байлдааны зэвсэг техникийг товойлгон дүрсэлсэн нь энд болсон тулалдааны ялалтын яруу алдрыг тод илэрхийлжээ. Энэхүү хөшөө 54 метр өндөр бөгөөд 33 метр өргөн дан аранжин зэсээр барьж босгожээ.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
