Хэргийн талаар тодруулбал, Б нь 2018 оны 10 сард мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай “өвс”-ийг түүж бэлтгэсэн, орон сууцны байрандаа 3.83 грамм “шавар” гэх, 18.7 грамм “тоос” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан. Улмаар 2019 оны гуравдугаар сард 2.41 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Э нарт худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сард хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч бэлтгэн, хадгалсан, бусдад худалдаалсан гэм буруутайд тооцож таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр, бусад гурван шүүгдэгчийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, хадгалсан гэм буруутайд тооцож 1-2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
