Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Д.Жавхлан, М.Амарболд нарыг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор бүлэглэж алсан, мөн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг тохуурхан доромжилж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.7, 2.11 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарт бүх насаар хорих ял, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Жавхланд 20 жил хорих ял, М.Амарболдод 15 жил хорих ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Д.Жавхлан, М.Амарболд нарыг хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор” гэсэн 2 өөр агуулгатай шинжийг давхардуулан зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, ”өөр гэмт хэргийг нуун далдлах зорилготой байсан” гэсэн шинжийг хүчингүй болгож, тэднийг шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ гэж Улсын Дээд Шүүхээс мэдээллээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
