Ардчилсан намаас ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг Хүүхдийн баяраас өмнө огцрохыг шаардан, дахин жагсаал зохион байгууллаа.
Жагсагчид “Сайд мэргэжлийн хүн биш учраас сүрьеэг ердийн өвчин мэтээр ярьж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбар өнгөрсөн хугацаанд олсон олон амжилтаасаа ухарч, өвчлөл нэмэгдэж байгаа тул салбарын сайд ёс зүйн хариуцлага хүлээж сайн дураараа огцрох ёстой” хэмээн үзэж хоёр дахь удаагаа жагсаж байгаа бөгөөд Төв аймгийн Сүмбэр сумын төлөөлөл оролцож байна.
Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 200 сурагч сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдон, өдөр бүр эм ууж байгааг иргэд хэллээ.
Тус сумын иргэн Б.Бямбажаргал “Сумын сургуулийн 300 гаруй сурагчийн 200 нь сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдсон. Мөн зургаан хүүхэд өвчилж, аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Халдвар авсан хүүхдүүдэд өдөр бүр 11:00-12:00 цагийн хооронд эм өгч байгаа. Зургаан сар ууна гэж хэлснээс өөр яг ямар эм өгч байгаа талаар мэдээлэл бидэнд алга байна. Олон хүүхэд халдвар авсан нь сумын хувьд томоохон асуудал болоод байгаа.
Ер нь тогтмол үзлэг оношилгоо зохион байгуулдаггүй салбарын яам энэ томоохон халдвар гарсанд буруутай гэж үзэж байгаа. Юун дээр үндэслэснийг мэдэхгүй ч 2019 оны эхээр гэнэт л аймгаас эмч нар ирээд сургууль дээр оношилгоо хийж, халдвар тархсаныг мэдсэн.
Манайх нэг хүүхэдтэй, бас нэг хүүхэд манайд байж хичээлдээ явдаг. Тэр хоёр маань хоёулаа халдвар авсан. Манай хүүхэд гэрээрээ эм ууж байгаа. Тавиул хүүхдийг өвчилсөн гэж хэлэхгүй мөртлөө хүнд байна гээд аймгийн эмнэлэгт хэвтүүлчихсэн” хэмээн ярилаа.
Мөн жагсаалд Сүмбэр сумын сургуулийн бага ангийн багш Д.Болорцэцэг оролцлоо. Тэрбээр сүрьеэгийн халдвар авснаа хоёр сарын өмнө мэдээд, ажлаасаа чөлөө авч эмчилгээ хийлгэж байгаа ажээ.
“Сая 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн халдвар гарахад нийгмээрээ багшийг буруутгасан. Би сүрьеэгээр өвчилснөө мэдсэн даруйдаа эмчилгээ хийлгэхээр чөлөө авахад намайг халдвар тараасан юм шиг ойлголт тарсан. Эмчилгээ хийлгээд эдгэж байгаа ч сэтгэл санааны хувьд маш их дарамттай байна.
Би долоон жил багшилж байгаа, бага ангийн багш. Манай ангийн хүүхдүүд сүрьеэгээр өвчлөөгүй. Ахлах ангийн сурагчид өвчилж, аймгийн эмнэлэгт хэвтэж байгаа юм байна лээ. Тийм байхад багшийг буруутган, халдвар тараасан гэх хандлага гарч байгаа нь миний хувьд маш хүнд тусаж байна.
Миний эмчилгээ зургаан сар үргэлжилнэ. Эмчилгээгээ дуусгаад, бүрэн гүйцэт эдгэснийхээ дараа есдүгээр сараас ажилдаа орно гэж бодож байгаа” хэмээн Д.Болорцэцэг багш ярив.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
