Өнөөдөр шөнө, маргааш өдөр төвийн хэсгээр ихээхэн хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Маргааш өдөр Архангайн зүүн, Өвөрхангайн нутаг, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч , Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал мэдээллийн үеэр хэлэхдээ:
-“Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Дорноговь, Хэнтий, Сүхбаатар нутгаар 19-ны өдөр Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Өөрөөр хэлбэл энэ цаг уурын үзэгдэл гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй гэдгийг анхаарна уу. Эдгээр цаг уурын үзэгдлийн улмаас замд хальтиргаа гулгаа үүсэж, зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хөдөө хээр явж байгаа иргэд төөрөх, даарах, осгох, мал цасан шуурганд уруудах нөхцөл байдал үүсээд байгаа тул анхаарал сэрэмжтэй байж, дулаан хувцаслаж, малаа хол бэлчээхгүй байхыг анхааруулж байна.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
