Тодруулбал, муудаж өмхийрсөн махыг тусгайлан бэлтгэсэн химийн бодистой хольж үнэр амтыг дараад иргэдэд худалдан борлуулах гэж байсан гэх мэдээлэл байна. Гэхдээ үүнийг цагдаагийнхан шалгаж тогтоох юм.
БНХАУ-ын хоёр иргэн 20 тонн муудсан мах хадгалж байжээ

МХЕГ, ЭЦГ-ын албан хаагчид өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байрлах Эмээлт захын хажуугийн агуулахаас 20 тонн муудаж, өмхийрсөн махыг зориулалтын бус газар хадгалж байсныг илрүүллээ. Уг махыг БНХАУ-ын хоёр иргэн худалдан авч, хадгалж улмаар цааш өнгө оруулагч ашиглан шинэ мэт болгож борлуулах зорилгоор хадгалж байснаа хүлээсэн байна.



