Улсын хэмжээнд 1465 цэцэрлэгт 200 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Манай улс хүүхдүүдийг цэцэрлэгт 91.8, хувилбар сургалтаар 8.2 хувьд хамруулж сургуульд ороход нь бэлтгэж буй. Сүүлийн 20 гаруй жилд хүүхдүүдээ сургуулийн өмнөх боловсролд жигд сайн хамруулсан нь дэлхийд тэргүүлэх жишиг болсон тухай салбарын сайд Ё.Баатарбилэг хэллээ.
Хамран сургах байдал сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхдүүдийн 81.9 хувьд хүрсэн ч төдийлэн хангалтгүй байгааг ч тэрээр хэлж байсан юм. Тэрээр “Сургалтын байгууламжийн чанар стандарт төрийн болон орон нутгийн өмчийн 167 цэцэрлэгийн барилгын 45 хувь нь насжилт өндөртэй. Энэ нь сургууль цэцэрлэгийн барилга шинээр барих шаардлага байсаар байгааг илтгэж байна.
Энэ хичээлийн шинэ жилд 138 сургууль, 174 цэцэрлэгт барьж ашиглалтад оруулна. Сурах бичгийн хүрэлцээ, дотуур байрны хангамж тааруу байгаа. Улсын хэмжээнд 34 мянган хүүхэд 500 гаруй дотуур байранд амьдарч байна. Дотуур байрны ус хангамж, ариун цэврийн хүрэлцээ тааруу, нийт сургуулийн 53 хувь, дотуур байрны 61 хувь нь модон жорлонтой” гэлээ.
Бага ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийнхныг 40 хувийг төрөөс үлдсэнийг нь өөрсдөө хангахаар зохицуулсан байдаг. Дунд, ахлах ангийн сурах бичгийг бүрэн хангаж, ингэхдээ сургуулийнхаа номын сангаас түрээсийн журмаар авдаг байхаар салбарын яам төлөвлөж байна. Энэ ажилд 8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингэснээр тухайн өрхийн эдийн засагт ачаалал үүсэхгүй гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн бага насны хүүхдүүдийг шим тэжээлтэй хоол хүнсээр хангах талаар олон жил ярьж байна. 2012 оноос хойш үдийн цай, дотуур байрны хүүхдүүдийн хоолны мөнгө нэмэгдээгүй аж. Тиймээс хоолны зардлыг нэмэхээр Засгийн газраас санал боловсруулж, УИХ-д хүргүүлсэн байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
