Цагдаагийн ерөнхий газрын дэд даргыг шинээр томилно

АТГ-ын даргаар өнгөрсөн долоо хоногт томилогдсон З.Дашдаваа нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан билээ.

Иймд ЦЕГ-ын дэд даргыг шинээр томилох нөхцөл байдал үүсээд байгаа юм. З.Дашдаваа нь 2017 оны арваннэгдүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байсан.

Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудыг Засгийн газрын хуралдаанаар томилдог бөгөөд энэ долоо хоногийн Засгийн газрын хурлаар шинэ дэд даргын асуудлыг хэлэлцэж магадгүй ажээ.

+ There are no comments

Add yours