Уг онгоц Москвагаас Мурманскийг чиглэн хөөрсөн ч эвдрэл гарсан тул буцаж ослын буулт хийх гэж байгаад осолдсон аж. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд онгоцны ахмадын хэлснээр, “Онгоц хөөрснийхөө дараа аянганд цохиулж, улмаар радиолокацийн систем нь эвдэрч газраас холбоо тасарсан” гэжээ. Энэ үеэр автомат жолоодлогын систем нь ажиллагаагүй болсон тул ослын буулт хийсэн аж.
“Sukhoi Superjet 100” онгоц буухдаа маш хүчтэй газардсанаас болж уг онгоцны хөдөлгүүр шатаж эхэлжээ. Энэхүү СУ 1492 чиглэлийн онгоцонд нийт 73 зорчигч болон нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болсон байна.
Албаныхны мэдээлснээр, амиа алдагсдын дотор хоёр хүүхэд байсан бол амьд үлдсэн хүмүүсээс гурвынх нь биеийн байдал маш тааруу байгаа гэжээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
