Баян-Өлгий аймагт 48 цагийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тодруулбал, тус аймгийн Цагааннуур тосгонд гэр бүлийн хоёр хүн энэ сарын 28-ны өдөр тодорхой бус өвчнөөр өвчилж, нөхөр нь нас барсан тохиолдол бүртгэгджээ. Улмаар эхнэрийнх нь биеийн байдал хүндэрч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж. Түүнчлэн тухайн гэр бүлийн хоёр хүүхдийн биеийн байдал тааруухан байгаа гэх мэдээллийг албан бус эх сурвалж өглөө.
Холбогдох байгууллагууд өвчилсөн болон нас барсан иргэнээс дээж авч, Улаанбаатар хотод явуулсан ч шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар тарваган тахал байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.
Харин аймгийн Онцгой комиссоос тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд өнөөдрөөс тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоов.
Аймгийн ЗДТГ-аас мэдээлснээр шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.
Мөн шинжилгээний хариу гартал, хүн амиа алдсан хэрэгт ямар нэгэн байдлаар тодорхой хариулт өгөхгүй гэлээ.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
