Хэнтий аймгийн Цагдаагийн газар Баянхутаг сумын нутаг дэвсгэрт хууль бусаар өнгөт чулуу олборлож, ухаж байгаа 10 гаруй иргэдийг үйлдэл дээр нь барьж үйл ажиллагааг таслан зогсоолоо. Эдгээр хүмүүс нь бүгд 30-45 насны хүмүүс байсан бөгөөд Хэнтий аймагт жонш олборлох гэж ирээд хараахан ажил эхлээгүй тул ийнхүү өнгөт чулуу түүж байсан гэдгээ хэлж байлаа.
Он гарсаар цагдаагийн газарт энэ төрлийн гэмт хэрэг эхний тохиолдол юм байна. Зөрчил гаргасан эдгээр хүмүүсийн ашиглаж байсан багаж хэрэгсэл, мөн өнгөт чулууг, унаж явсан машиныг улсын орлого болгож, 150 нэгж буюу 150,000 төгрөгөөр торгоно гэлээ. Мөн байгалийн өнгөт чулуу нь Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-өндөр, Бэрх, Норовлин, Баянхутаг, Батноров, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт ихээр байдаг бөгөөд нутгийн иргэд ухахаас гадна баруун аймгийн иргэд, Улаанбаатар хотын иргэд найз нөхдөөрөө нийлэн ийнхүү байгалийг сүйтгэсээр байгаа юм.
Иргэд зөвшөөрөлгүйгээр байгалийн өнгөт чулуу эрэх , хайх, түүх үйл ажиллагаа явуулж “Ашигт малтмалын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэсэн заалтыг зөрчиж байна гэлээ. Торгуулийн хэмжээ маш бага, торгох, чулууг хураах төдийд л арга хэмжээ авдаг бөгөөд өөр ямар нэгэн чанга хариуцлага байхгүйг албаны хүн хэлж байлаа.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
