Чингэлтэй дүүрэг дэх, Ататуркийн нэрэмжит V сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул актлах шийдвэрийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.
“Дүгнэлт гарсан тул сургуулийн барилгад үйл ажиллагаа явуулахыг хориглох нь зүйтэй. Холбогдох албаныхан зураг, төслийг удахгүй боловсруулж, барилгыг шинэчлэх байх” гэж тус газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ёндон хэллээ. Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Э.Баярмагнайгаас ажил хэзээ эхлэхийг тодруулахад “Үйл ажиллагааг нь зогсоож, барилгыг буулгах боломж одоохондоо алга. Шинэчлэх хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар ярьж байгаа” гэлээ.
Дашрамд дурдахад, “Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй цэцэрлэгийн 51, сургуулийн 29 барилга байна” гэсэн дүгнэлтийг 2010 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан. Тэдгээрээс 70 гаруй хувийг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламжаар шинэчлэн, барьсан аж.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
