Нийтийн тээврүүдээс цэвэрлэгээ хийгээгүй зөрчил хамгийн их илэрчээ

Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 дүгээр албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гуравдугаар сарын 26-ний өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавихаар Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар ажиллаж байна.

Шалгалтанд Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээтэй ажилдаг 18 чиглэлийн 159 тээврийн хэрэгслийг хамруулжээ. Тодруулбал, жолооч дүрэмт хувцасгүй 11 зөрчил, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж муу долоон зөрчил, гадна цэвэрлэгээ хийгдээгүй найман зөрчил, цэвэрлэгээ хийгдээгүй 31 зөрчил, таазны цэвэрлэгээ хийгдээгүй 32 зөрчил, жолоочын бүхээгний цэвэрлэгээ бохир 31, суудлын бүрээсгүй долоон, суудлын бүрээс бохир 29 зөрчил илэрсэн байна.

+ There are no comments

Add yours