Нийгмийг цочроон гарч буй сүүлийн үеийн хэргүүд бүгд төрийн байгууллагуудтай холбогдож байгаа учраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариуцлага хүлээж сайн дураараа огцрох хэрэгтэй гэдгийг хуульчид хэллээ.
Хуульч, өмгөөлөгч Г.Оросоо “Хэд хоногийн өмнө хууль зүй дотоод хэргийн яамны харьяа ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид шүүгч Л.Бямбаа амь насаа алдсан хэрэг гарсан. Ер нь төрийн тусгай хамгаалалттай газар, төрийн байгууллагад Монгол Улсын иргэн амь насаа алдаж байгаа анхны тохиолдол энэ ганц биш гэдгийг хэлмээр байна. Хэрвээ санаж байгаа бол зам тээврийн яамны удирдах албан тушаалтан бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан. Энэ хүн бас хуульч, Нийслэлийн том дүүргийн Удирдах албан тушаалтан бусдад хутгалуулж гэмтэл авсан. Увс аймгийн Баруунтуруун суманд байлдагч амиа хорлосон гэх хэрэг гарсан. Дээрээс нь Дорноговь аймгийн Зүүнбаян суманд байдаг цэргийн ангийн байлдагч амь насаа алдсан гэх хэргүүд гарсан. Нийгмийг цочроосон гэмт хэргүүд цуврал хэрэг шиг гардаг боллоо. Монгол Улс үндсэн хуулиндаа баталгаатай амьд явах эрхтэй гэж заасан мөртлөө энэ хууль зөрчигдөж байна. Саатуулах байранд байсан хүн хүртэл амиа алдаж байна. Монгол Улс зэрлэгшсэн нийгэм рүү явж байна. Хуульчид нийгмийн инженер байх ёстой. Бид нар өнгөрсөн хэргүүдэд зүгээр сонсоод өнгөрсөн. Одоо тэвчихгүй. Монголын төр хүний эрхийн хувьд террорист шиг болчихлоо.
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг Хууль зүй, дотоод хэргийн яам хүлээж байгаа ч үүргээ хнгалттай биелүүлэхгүй байна. Ийм ноцтой хэрэг гарсан байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж таг дуугүй байгаад олон мянган төрийн албан хаагч, талийгаачийн ар гэр, төрөл садан, нийгмийн бухимдлыг түрүүлж байна.
Цагдан хорих ангид камер дутсан, төсөв мөнгө дутсан гэж ярьж байгаа нь яагаад ч байж болохгүй зүйл. Хариуцлага алдсан байгууллага мэдээллээ ил тод болгох сонирхол алга байна. Бид талийгаачийн өмгөөлөгчтэй холбогдоогүй. Дотоод асуудал руу орохгүй. Цаашид дахин ийм хэргүүд давтагдахаас сэргийлж мэдээлэл хийж байна. Түүнээс биш нам, улс төрийн зорилго бидэнд огт байхгүй гэдгийг хэлмээр байна. Шинэ эрүүгийн хуулиар зайлшгүй шалтгаантай биш л бол хүнийг саатуулахгүй байцааж болно.
Манайхны хуучны арга болох цагдан хорьж, баривчлан саатуулах арга хэвээр байгаад харамсаж байна. Тодорхой хязгаар тогтоогоод цагдан хорихгүй байж болдог. Ер нь талийгаач 48 цаг саатуулагдаад гарах хооронд амиа хорлох хэмжээний хүн биш. Хуулийн байгууллага үнэн зөвийг нь тогтоох байх гэдэгт итгэж байна.
Нэг хэрэг гардаг, тэгээд мартдаг энэ байдлаа орхих хэрэгтэй” гэв.
Харин хуульч, өмгөөлөгч Л.Болормаа “Өнөөдөр Монгол Улсад хүний эрх зөрчигдөж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, хууль зүй дотоод хэргийн яамны сайд нар амь насаа алдаж байгаа хүмүүсийн өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй. Амь насаараа хохироод үлдчихсэн байхад яагаад хууль зүй дотоод хэргийн сайд мэдээлэл өгдөггүй юм. Яагаад ард түмнээсээ уучлалт гуйдаггүй юм. Яагаад амиа алдаад долоон цаг болж байхад нь ар гэрийнхэнд нь мэдэгдэж байгаа юм бэ.
Амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа олон асуудалд иргэдийнхээ амьд явах эрхийг хамгаалж чадаагүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ард түмнээсээ уучлалт гуйж, сайн дураараа огцрохыг шаардаж байна” гэсэн юм.
Мөн хуульч, өмгөөлөгч Ц.Билэгсүх “Хуулийн салбарт удаа дараа ийм ноцтой асуудлууд гарч байгаад шүүмжлэлтэй хандах ёстой. Зүгээр энгийн гардаг хэрэг шиг орхих ёсгүй гэж бодож байна. Сая гарсан хэрэг болох 461 дүгээр цагдан хорих ангид гарсан хэрэгт хариуцлага хүлээх юм уу эсвэл ямар байр суурьтай байгаа талаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцлага хүлээ. Эсвэл холбогдох албан тушаалтнууд нь хариуцлага хүлээх хэрэгтэй байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд янз бүрийн хэргүүд очиход урваж буцсан, хуйвилдсан гэх асуудлууд удаа дараа гарч байна. Үүнд ч бас тайлбар хийх хэрэгтэй” гэв.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй...
