Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлст хамтран зүтгэх болсон гишүүдэд хандаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрбээр “Манай эрдэмтэн, судлаачид өнөөгийн нийгэмд тэгш байдал, шударга ёс, сахилга, хариуцлага, дэг журам алдагдсантай холбоотой нийгмийн сэтгэл зүй, ёс суртахуун уруудан доройтсон болохыг судлан тогтоосон байна.
Мөн улс орон, өвөг дээдсийнхээ түүх, уламжлалт өв соёл, зан заншил, урлагаа үл тоох, умартах, бүр үгүйсгэххандлага хүртэл цухалзаж, гадны кино, урлагаар дамжсан үзэл суртал, соёл ахуйд их автаж байгаа нь илт анзаарагдах боллоо. Товчхондоо манай иргэдийн оюун санааны дархлаа сул байна гэж би үздэг.
Хүүхэд, залуус маань өөр ахуй соёлыг илүү шүтэж, даган дуурайж, түүнд автаж байгаад би Монгол хүнийхээ хувьд ч, Засгийн газрын тэргүүний хувьд ч санаа их зовж байна.
Түүнчлэн манай ард иргэдийн өнөөгийн амьдралын нөхцөл байдал, нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэрэг, мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа мэдээ, олон түмний ярьж хэлж буй зүйл нь манай нийгэмд ёс суртахуун, ёс зүй алдагдсан болохыг давхар нотлож байна.
“Ёс суртахуунгүй иргэншил өөрөө мөхдөг” гэж мэргэд сургадаг.
Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжлийн баталгаа нь эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, эх дэлхий газар нутгаа хайрлан хамгаалдаг, эцэг эх, ёс заншлаа дээдэлдэг, эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, энэрэх ариун сэтгэлтэй, энгийн даруу уужуу тайван холч ухаантай, эрч хүчтэй цуцашгүй бүтээлч, эх оронч – эрэлхэг зоригтой МОНГОЛ ИРГЭН мөн гэдэгт би бат итгэдэг.
Иймээс бидэнд хийх асар их ажил байна.
Ний нуугүй хэлэхэд, бид өнөөдрийг хүртэл олон жил уул уурхай ярилаа, одоо ч ярьсаар л байна. Мөн их мөнгөтэй болж сайхан амьдрах талаар ярьсаар л байгаа.
Мэдээж эдийн засгаа өөд нь татаж өөдрөг, сайхан амьдрах ёстой ч Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүнийг хүмүүжүүлэх их үйлийг бид мартан цалгардуулах учиргүй.
Та бид үндэснийхэл бичиг, соёл, түүхээсудланмэдсэн, оюунсанааныуламжлалтөвөөэрхэмлэндээдэлсэн, орчинцагийнболовсролтой, зөвхандлага, харьцаатай, чадварлаг, бүтээлчМонголхүнийг төлөвшүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс. Иймээс олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя
Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэ их үйлсийг хэрэгжүүлэхэд Та бүгдийгээ хамтран ажиллахыг чин сэтгэлээс хүсэж байгаа юм.
Та бүгд дор бүрнээ олон түмнээ соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Гэхдээ энэ үйл ажиллагааг өөр хооронд нь уялдуулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, цогц хөтөлбөр болгох шаардлага тулгарч байна.
Бидэнд нийтийг хамарсан “Соёлын довтолгоон” хийж байсан түүхэн туршлага бий. 1959 оны 7дугаар сарын 13-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны хурлаас “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гаргаж, 1959-1963 онуудад “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө”, ”Эрүүл энх аж төрөхийн төлөө” гэсэн гурван уриатай хэрэгжүүлж, ард иргэддээ олон зүйлийг хэвшүүлж, соёл ахуйн хүрээнд эргэлт гаргаж чадсан.
Дараагийн нэг анхаарах зүйл бол Монгол түмний түүх, хэл бичиг, их соёл, урлагийн өв уламжлалыг хадгалж, хамгаалж, сэргээх ажил юм.
Бид алдаж, онож явсан бахархах түүхтэй, соёл, урлагийн агуу их өв, сантай баян улс.
Дэлхий дахинд тархсан Монголын биет болон биет бус соёлын өвийг судлан тогтоож монголчуудынхаа хүртээл болгох, ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулах хэрэгтэй байна.
Монгол хүн- Монгол оюун ухаан-Монголын түүх – Монгол соёл – Монгол урлаг – Монгол уламжлал бол улс эх орны бахархал, үнэт зүйл байх ёстой” гэв.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
