Авлигын эсрэг хуульд хамрагдах албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчилж, гаргах үүрэгтэй байдаг билээ. Энэ хүрээнд Авилгатай тэмцэх газар жил бүр 40 гаруй мянган албан тушаалтнаас хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг. Энэ оны ХОМ-ийн бүртгэл өнгөрөгч нэгдүгээр сарын 02-ноос эхэлж, хоёрдугаар сарын 15-ны 24 цагт дуусгавар болсон. Энэ жил төрийн өндөр дээд болон бусад албан тушаалтай 41400 хүн ХОМ-ээ гаргаж, бүртгүүлэх ёстой байсан аж. Гэвч үүнээс “нэг” хүн хугацаандаа багтаж мэдүүлгээ гаргаагүй байна.
Төрийн албан тушаалтан хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргах үүрэгтэй байдаг. Иймд тухайн албан тушаалтанд сахилгын арга хэмжээ ногдуулах тухай АТГ-аас мэдээлжээ.
Энэ тухай АТГ-аас гаргасан мэдээлэлд, “Жендерийн үндэсний хорооны гишүүд Засгийн газрын тогтоолоор томилогддог. Иймд бид тодорхой асуудлыг Жендерийн үндэсний хороо болон Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ. Тухайн мэдүүлэг гаргагчид хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргахыг урьдчилсан байдлаар удаа дараа мэдэгдэж байсан” гэжээ.
-Хуулийн хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй тохиолдолд: Хүндэтгэх шалтгаантай байх юм бол сануулах арга хэмжээ, сахилгын шийтгэл оноодог. Харин мэдүүлгээ огт мэдүүлээгүй, бүртгүүлээгүй тохиолдолд албан тушаалаас нь халах, чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг хуулийн зохицуулалттай.
Өнгөрсөн жил ийм байдлаар нэг албан тушаалтныг ажлаас нь халсан хэрэг гарч байжээ.
ХОМ-ийн нэгдсэн дүн мэдээг гуравдугаар сарын 1-нд олон нийтэд ил болгоно. Дараа нь хөрөнгө, орлогоо мэдүүлсэн албан тушаалтны хураангуйг олон нийтэд албан ёсоор нээлттэй байршуулна. Өмнө жилүүдэд төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг нээлттэй мэдээлдэг байсан бол өнгөрсөн жилээс эхэлж цахим шинэчлэлтэй холбоотой нийт албан тушаалтнуудыг мэдээллийг байршуулдаг болсон. Ингэснээр албан тушаалтнуудын хөрөнгө хоёр жилийн хугацаанд өсч үү, нэмэгдэж үү гэдэгт иргэд өөрсдөө хяналт тавих боломж бүрдээд байгаа билээ.
Дашрамд дурдахад, өнгөрөгч онд 40 мянга гаруй төрийн албан тушаалтан ХОМ гаргаж байсан бол энэ жил уг тоо 1400-гаар нэмэгджээ. Энэ нь зарим яам агентлагийг салган үйл ажиллагааных нь чиглэлийг хуваасантай холбоотой юм байна.
More Stories
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
