Нийслэл Улаанбаатар хотод томуугийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан бага насны буюу 0-10 насны хүүхдийг олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамж гарч, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаанд зогсоох шийдвэрийг гаргалаа. Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, тоглоомын газар, олон нийтийн арга хэмжээ, кино театр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон байна.
Mөн томуугийн халдварын эрсдлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг ариутгах халдваргүйжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулахыг үүрэг болгожээ. Энэ хугацаанд олон нийтийн болон үйлчилгээний газруудад захирамжийг хэрэгжүүлэхгүй байх тал дээр нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажиллах аж.
Xоёрдугаар сарын 1-ны байдлаар томуу томуу төст өвчин амбулторын үзлэгийн 4%-тай тэнцэх хэмжээнд хүрсэн. Mөн улсын хэмжээнд нийт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний 16%-ийг амьсгалын замын цочмог хүнд халдвартай иргэд эзэлж байна. Hийслэл хотын хэмжээнд хүүхдийн 1262 ор бэлдэн ажиллуулж байгаас 486 оронд хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Xөдөө орон нутагт 2444 ор байгаагаас 1005 хүүхэд хэвтэж байгаа аж. Tүргэн тусламжийн нийт дуудлагын 13%-ийг томуугийн шалтгаантай хэмээн бүртгэгдсэн аж. Hийт бүртгэгдсэн, амбултороор үйлчлүүлсэн, эмнэлгийн тусламж авсан иргэдийн 4% нь томуугийн шалтгаанаар хандсан дэгдэлт явагдаж байгаа хэмээн үздэг байна. Харин өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн дүүргүүдийн эмнэлэгт үзүүлж байгаа бага насны хүүхдүүдийн 4,8% нь томуугийн шинж тэмдэгтэй гэж оношлогдсон учраас ийнхүү дэгдэлт эхэлж байна хэмээн үзэж байгаа юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
