Өнгөрөгч арванхоёрдугаар сард Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн дотуур байранд амьдардаг 40 гаруй хүүхэд хоолонд хордож эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан. Уг асуудалтай холбогдуулан ажлын хариуцлага алдсан сургуулийн удирдлага, ажилтнуудад хариуцлага тооцох тухай эрх бүхий албан тушаалтнуудад санал хүргүүлэхээр болсон талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр асуудлыг шийдээд өнгөрч байв.
Тус хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар асуудал намжиж амжаагүй байхад Баян-Өлгий аймагт сургуулийн дотуур байрны хүүхдүүд хордсон хэрэг дахин гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Цэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг гурван хүүхэд хордлогод орсон хэрэг энэ долоо хоногийн эхээр гарсан байна. Дотуур байрны гал тогоонд ариун цэврийн шаардлага хангаагүйн улмаас нэг хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, хоёр хүүхэд дотуур байрандаа эмчлүүлж байгаа аж.
Улмаар эмч нар хордсон хүүхдүүдэд үзлэг хийж, шинжилгээ авчээ. Мөн хүүхдүүдийн идэж уусан хоол, ундны уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд оруулахаар аймгийн төв рүү явуулсан тухай албаныхан мэдээллээ.
Сургуулийн удирдлага, ажилтнуудын ажлын хариуцлага сул, ажилдаа хайнга ханддаг, сурагчдын сурч, амьдрах орчин зохих ёсоор бүрдээгүй, эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөн зэрэг зөрчлүүдээс болж дотуур байрны сурагчид идэж байгаа хоолноосоо хордох тохиолдол ойр ойрхон давтагдан гарч байна. Нөгөө талаар Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хүмүүст хариуцлага тооцох нэрийдлээр, албан шаардлага хүргүүлээд өнгөрдөг байдал хүүхдүүдийг хохироогоод байгаа хэмээн дүгнэгдэж буй юм.
Иймд аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага, Эрүүл мэндийн газар, Аймаг, сумдын удирдлагууд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаа зохих журмын дагуу хийж гүйцэтгэж, мэргэжлийн алдаа дутагдал гаргасан тохиолдолд зохих арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг дахин давтагдсан хордлогын хэргүүд сануулсаар байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
