Өнгөрөгч 2018 онд Монгол Улсын анхан шатны шүүхүүд нийт:
- Эрүүгийн 12,551 хэрэг,
- Иргэний 48,155 хэрэг,
- Захиргааны 1,638 хэрэг буюу нийт 62,344 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж,
- 12,904 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж,
- 1,087 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж,
- 3,747 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсан талаар ШЕЗ мэдээлэв.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 42 хувиар, Иргэний хэрэг 6.5 хувиар тус тус өсөж, Захиргааны хэрэг 14.1 хувиар буурсан байна.
ЗАРИМ ХҮНД ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨСЖЭЭ
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсссөн байна. Үүнд:
- Хүчиндэх гэмт хэрэг 91 хэргээр буюу 47.6 хувиар,
- Дээрэмдэх гэмт хэрэг 116 хэргээр буюу 62.7 хувиар,
- Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 11 хэргээр буюу 3.2 хувиар,
- Хулгайлах гэмт хэрэг 137 хэргээр буюу 9.7 хувиар,
- Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 290 буюу 39.7 хувиар,
- Залилах гэмт хэрэг 180 хэргээр буюу 65.8 хувиар,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 43 хэргээр буюу 50.6 хувиар тус тус өссөн байна.
2018 ОНД ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТОО ӨССӨН БАЙНА
Монгол Улсын анхан шатны шүүхээс нийт 12,366 хүн, хоёр хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан ба энэ нь өмнөх оны мөн үеэс 37.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ял шийтгүүлсэн нийт 12,366 хүнийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 442 хүн буюу 47.4 хувиар өссөн байна.
Энэ тоо өсөх болсон шалтгааныг тодруулахад “Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өссөн шалтгаан нь залилан болон мэхлэх гэмт хэргийн тоо өссөнтэй холбоотой.
Урьд ял шийтгүүлсэн хүний тоо 637 буюу 32.2 хувиар өссөн бол өсвөр насны хүний тоо 123 хүнээр буюу 28.9 хувиар, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүн 530 хүнээр буюу 30.6 хувиар тус тус буурсан байна.
Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 5,099 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 41.3 хувийг эзэлж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд Монгол Улсын хэмжээнд 14,053 хүн хохирч, 230 төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, 40.7 тэрбум төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан бол 533 хүний амь нас гэмт хэргийн улмаас хохирч, 8,224 хүний биед хөнгөн болон хүнд хэлбэрийн гэмтэл учруулсан талаар тус тус танилцуулав.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
