Ховд аймгийн Жаргалант сумын есөн давхар барилгын гуравдугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр 22.33 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид очиж, нэгдүгээр давхрын хогийн пункерт хог шатаж байсныг хоёр минут ажиллаж унтраасан байна. Барилгын нэгдүгээр давхраас есдүгээр давхар хүртэл утаажилт үүссэн учраас тус байрны 46 өрхийн 137 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ.
Тус байрны дөрөвдүгээр давхрын оршин суугч 33 настай эрэгтэй Э, 33 настай эмэгтэй Э, 7 настай эрэгтэй А, хоёр настай эрэгтэй А, наймдугаар давхрын оршин суугч 72 настай эмэгтэй Д нарт эмнэлгийн анхан шатын тусламж үйлчилгээг үзүүлжээ. Тэдний биеийн байдал хэвийн байгаа аж.
Мөн энэ өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумд иргэн Ц-ийн гийн 8х7 метр, 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж улмаар хажуу айл болох Э-гийн 9х7 метрийн хэмжээтэй байшин руу гал орсны улмаас түймэрт 65 настай эрэгтэй өртөж нас барсан байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
