Нийгмийн халамжийн мөнгийг Төрийн банк, Хаан, Капитал банкаар өчигдрөөс олгож эхэлсэн. Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс /2019.01.24/ олгож эхэлсэн талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээд байна.
Нийгмийн халамжийн мөнгөний санхүүжилт зарим банкуудад орж эхлээгүй байгаа ажээ. Тодруулбал, өнөөдөр 11.30 цагийн байдлаар “Хаан” банканд нийгмийн халамжийн санхүүжилт орсон бол хүүхдийн мөнгөний санхүүжилт хараахан ороогүй юм байна.
Мөн “Төрийн банк”-ны Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүрэг дахь салбарын хүүхдийн мөнгөний санхүүжилт оржээ. Үлдсэн дүүргийн хүүхдийн мөнгөний санхүүжилт үдээс хойш болон маргааш хийгдэх аж.
“Капитал” банкны нийгмийн халамжийн санхүүжилт бүх дүүргүүдэд олгогдоогүй бол хүүхдийн мөнгөний олголт мөн адил эхлээгүй гэх мэдээллийг өгсөн юм. Нийгмийн халамжийн үйлчилгээнд:
- Тэтгэвэр, тэтгэмж
- Хөнгөлөлт, тусламж
- Цалинтай ээж хөтөлбөр
- Жирэмсэн эхийн тэтгэмж
- Алдарт эхийн одонгийн тусламж
- Алдар цолтой ахмад настны нэмэгдэл
- Насны хишгийн гэх мэт үйлчилгээ багтах юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
