2018 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ буцаан олголтыг Сар шинийн баяраас өмнө олгох уу гэх хүлээлт иргэдэд бий. Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад “НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын мөнгийг ирэх долоо хоногийн эхээр иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ” гэж мэдэгдлээ.
Татварын Ерөнхий газраас энэ долоо хоногтоо багтан НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг нягталж, шалгаад бүх тооцооллоо цэгцэлж Сангийн яаманд ирүүлнэ. Үүний дараа буюу ирэх долоо хоногийн эхнээс НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг банкуудын ачааллаас хамааран хоёроос гурав хоногт багтаан иргэдийн данс руу шилжүүлж дуусдаг билээ.
Энэ жил нийт 808000 /найман зуун найман мянга/ иргэнд 121 орчим тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох юм. Энэ нь өнгөрсөн оноос 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.
Хувь иргэний мэдээлэл нь дансны мэдээлэлтэй зөрснөөс үүдэн мөнгө нь орохгүй байх тохиолдолд бий. Бүртгэлийн мэдээлэл нь алдаатай иргэдийн дансанд мөнгө нь оролгүй буцаагддаг. Ялангуяа тухайн иргэний нэр, данс зөрсөн шалтгаанаар Монгол банкнаас буцаагддаг тохиолдолд их бий. Тиймээс бүртгэлийн мэдээллээ шалгаж үзэхийг иргэдэд анхааруулж байна. Мөн нэг иргэн хоёр ч хаягийн бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл регистрийн дугаараараа хоёроос дээш бүртгэл үүсчихээд байгаа бол засварлах шаардлагатай.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
