Эрчим хүчний сайд асан М.Сономпилын шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.Сономпилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өнөөдөр хянан хэлэлцсэн байна. Шүүх хуралд шүүгдэгч М.Сономпилын өмгөөлөгч Б.Доржсүрэн шүүх хурал давхацсан тул хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 2019-02-18-ний 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

+ There are no comments

Add yours