Тус үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, ТЗУХ-ийн дарга Ж.Батжавхлан, ХХҮХ-ийн дарга О.Ариунболд, Дотоод аудитын газрын дарга Ц.Батмандах, Тариат сумын Засаг дарга Б.Алтан-Очир болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү цагаан идээний уг үзэсгэлэн худалдаа зургаа дахь жилдээ амжилттай болж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдрийг хүртэл дүүргийн зургадугаар хороо ‘’Монгол бөхийн өргөө’’-ий гадна талбайд зохион байгуулагдах юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Тариат сумын 60 гаруй малчин оролцож,уламжлалт арга технологиор боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ малчны хотноос хэрэглэгчдийн гарт хүргэн худалдаалж эхэллээ. Тухайлбал өрөм, ааруул ээзгий, шар тосыг 12.000-15.000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа бол сүү, аарц, бяслагийг 3.500-5.000 төгрөгийн хооронд борлуулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
More Stories
“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалт эхэллээ
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Дуугарах цаг” аяны хүрээнд...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
