Энэ сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутагт орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас барсан байдалтай байсныг олжээ.
Тодруубал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Монгол цэргийн музейн хажуугийн нэгэн байранд орцны жижүүр ажилтай 67 настай эмэгтэйг хоолойг нь хэрчиж онц хэрцгий аргаар амь насыг нь бүрэлгэсэн байжээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн жижүүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг шалгалт хийхэд орцны жижүүр эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь амь насыг нь ноцтойгоор хохироосон байсан аж.
Хэргийг урьдчилсан байдлаар хохирогчтой хамт архи уусан гэх 39 настай Л ийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Хэргийн газраас хутга болон гэрэл зургыг нотлох баримтаар хураан авчээ. Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
